Гэгээрэл аз жаргалын төлөө амьдарч буй, Оюунлаг, Энэрэнгүй, Ёс суртахуунтай хүнийг бурханы шашинтан гэнэ.
Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагтын сар шинийн мэндчилгээ
2012-02-20 13:02:17
Та бүхэндээ сар шинийн баярын мэнд айлтган залбирч, мэндчилж байна. Ирж буй усан луу жил ертөнцөд энэрэл нигүүслийг дүүрэн авчрах болтугай. Надад тухайлсан
Мэдээ Онцлох мэдээ
Өнөөдөр:
2012.02.22 Лхагва гариг
Билгийн тооллын 1
Харагчин Үхэр өдөр
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт
Авидармын далай мэт судлагдахуун дотроос орчин үеийн
Залуучуудын амьдрал болон ёс
Манай нийгэмлэг Монголын бурханы
Сонирхолтой Видео
Залбирал
Бурхан, Ном, Хуврагийн чуулган болон өөрийн номын багшид алга
Бурхан багш тусласан нь
Олон асуудал тулгарсан нэгэн хүн тусламж эрэн Бурхан багшийн
Чогжав лам гуай
Дурсамж тэмдэглэл.
Чогжав гуай гэж нэгэн сайхан лам
Танин мэдэхүй Үгсийн тайлбар Санал асуулга
Ертөнцийн үүсэл
Авидармын далай мэт судлагдахуун дотроос орчин
Бурханы шашин ба квант физик
Герман, Фрейбург- Профессор Кристиан Томас Когл
Хэрхэн зөв унтаж амрах вэ?
Хүн эрүүл, урт удаан наслахад зөв хооллох, зөв
Бодь сэтгэлтэй хүнийг “бодьсадва” гэдэг. Аугаа их нигүүлсэнгүй сэтгэлийн эрхэнд хөтлөгдөн “Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая” гэсэн сэтгэл ба “Амьтан бүгдийн зовлонг арилгахын тулд би өөрөө бурханы хутагийг олоё” гэсэн эргэлт буцалтгүй, эрс шийдэмгий энэ хоёр сэтгэлийг төрүүлснээр бодьсадва болдог. Тиймээс бодьсадва нар бурханы хутаг олж гэгээрэхэд нэн ойртсон их хөлгөний бодьгал юм.

          Та бурханы шашны      
  боловсролыг хэр чухал гэж   
                   боддог вэ?

Маш чухал
Чухал
Чухал бус

Бурханы шашин Бурханы шашинтан Бурханы сургаал
Элдэв хилэнцийг өчүүхэн ч үл үйлдээд
    Эрхэм буяныг хотол чуулган болгож
Эгнэгт өөрийн сэтгэлийг номхоруулдаг
    Энэ л бурханы шашин мөн болой
                                          ...Бурхан багш
Бурханы шашин нь чухамдаа зовлонгийн эх үүсвэр болсон нүгэл хилэнцийг хэрхэн тэвчих, аз жаргалын эх үүсвэр болсон буяны сайн үйлсийг хэрхэн үйлдэх арга зам, үүнээс үүдсэн дотоод муу сэтгэлийг засах онол, практикийн цогц шийдэл юм.
Бурханы шашинд аз жаргалтай амьдралын үндэс болсон бусдын эрх ашгийг үл зөрчих ёс суртахуун, бусдыг асран хайрлах энэрлийн сэтгэлийг эрхэмлэн үздэг. Аливаа хүн ёс суртахуун болон энэрэнгүй сэтгэлтэй болохын тулд эдгээрийн талаарх бүрэн гүйцэд ойлголт ба юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг ухаарах хэрэгтэй тул оюунлаг, мэдлэг боловсролтой байх шаардлага бий болно. Тиймээс бурханы шашинтан нь оюунлаг мэдлэг боловсролтой, ёс суртахууныг эрхэмлэдэг, энэрэн нигүүлсэгч байх ёстой.
Бурханы сургаалд бидний жаргал, зовлон бүгд угтаа өөрсдийн хийсэн сайн, муу үйлдлийн үр дагаварт бий болдог бөгөөд элдэв үйлдэл хийхэд хүргэдэг удирдан жолоодогч нь дотоод сэтгэл мөн хэмээн айлдсан байдаг. Тиймээс бурханы сургаалын эрхэм зорилго нь сэтгэл санаагаа ариусгаж гэгээрэл, аз жаргалыг олох явдал тул дотоод сэтгэлийн талаарх өргөн уужим ойлголтонд үндэслэсэн сэтгэл засах уран нарийн арга ухаан нь бурханы сургаалын үндсэн ухагдахуун юм.
Нүүр хуудас | Бидний тухай | Веб холбоос | Санал хүсэлт | Холбоо барих
© 2012 Монголын Бурханы Шашинтны Нийгэмлэг
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.